Дарви сумын саальчин С.Болормаа "Аймгийн аварга саальчин" боллоо

2 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Дарви сумын Мөрөн багийн саальчин С.Болормаа 2021 онд  "Аймгийн аварга саальчин" болсон долоон саальчины нэг. Тэрбээр хань Б.Лхагвадоржийн хамтаар мал сүргээ 5 төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөхийн хажуугаар бусад малчин эмэгтэйчүүдийн нэгэн адил сүү саальд түшиглэсэн өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэн сум, аймгийнхаа ард иргэдийг экологийн цэвэр бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна. 

3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Эднийх 1300 гаруй толгой малтай. Жилдээ 20-25 үхэр, 250-300 орчим ямаа сааж сүүгээ  сумынхаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгт нийлүүлэхээс гадна ааруул цагаан идээгээ зах зээлд худалдан борлуулж өрхийн орлогоо нэмэгдүүлдэг байна. 
Мөн малын чанар, ашиг шимд анхаарна. Нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх үүднээс эцэг малыг сэлгэн малынхаа үүлдэр угсааг сайжруулдаг байна. Тухайлбал, Сэлэнгэ аймгаас мах, сүүний чиглэлийн монгол үхэр авчран нутагшуулж, сүргийн бүтцээ сайжруулжээ. 

5 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Энэ хавар сааль сүүний 35 үхэр тугаллана. Малчин Б.Лхагвадорж, С. Болормаа нар нь мал аж ахуйн салбарт олон жил хөдөлмөрлөсөн хамтын хөдөлмөрөө  үнэлүүлж 2015 онд аймгийн аварга малчин цол хүртэж байжээ.

ВИДЕО:



7 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

9 хүн, хүүхэд, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ