Буянт мал сүргээ өсгөн үржүүлж мал аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж
“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” гэсэн эрхэм хүндтэй шагнал хүртэж буй энэ малчин бол Дарви сумын Мөрөн багийн малчин Сүрэнгийн Бүтээлч түүний гэргий Д.Баяртөгс нар юм.
Тэд 1998 онд гэр бүл болж тэр цагаас хойш мал малласан байна. Хамтын хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд мал сүргээ өсгөсөөр 2012 онд сумын мянгат малчин болжээ. Улмаар 2015 оноос жил бүр хоёроос гурван айлыг малжуулж мал маллах арга туршлагаасаа хуваалцаж явна. Ингэхдээ дан төллөх мал өгч төлийг нь өгөх байдлаар малжуулдаг гэнэ. Энэ жилийн хувьд л гэхэд дөрвөн айлд тус бүр 100 эх мал өгсөн байна.
С.Бүтээлчийнх мал сүргээ таван төрөл дээр нь өсгөдөг. Хоёр талын аав ээж, нутгийн ахан дүүсийн мал маллах арга туршлагаас суралцаж бас бусадтай хуваалцаж явна.
Жил бүр хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмэр оруулж 300000-аас дээш төгрөгийн хандив өгдөг байна. Тиймээс Монголын улаан загалмайн нийгэмлэгийн
“НИГҮҮЛСЭЛ” медалиар шагнасныг орон нутгийн удирдлагууд гардуулж баяр хүргэв.
Малч ухаан, малч хөдөлмөрөөрөө нутаг орондоо хүндлэгдсэн С.Бүтээлчийнх энэ хавар 500-аад төл хүлээн авч мал сүргээ өсгөжээ.
ВИДЕО: