Дарви сумын Дэлгэр багийн малчин С.Лодойсамбуу "АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН" боллоо



Дарви сумын Дэлгэр багийн малчин С.Лодойсамбуу, Р.Одсүрэн нар мал маллах арга туршлага, олон жилийн хөдөлмөр зүтгэлээ аймагтаа үнэлүүлж 2012 онд “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-аар шалгарч байсан. Тэгвэл амжилтаа бататган энэ жил “АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН” болж байна. Аваргын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэв.



Мөн Монголын улаан Загалмайн нийгэмлэгээс олгодог “ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСИЙГ МАНЛАЙЛАГЧ” тэмдгээр шагнасныг сумын удирдлагууд гардуулан өгөв. Малчин С.Лодойсамбуу сүүлийн 10-аад жил ялангуяа бог малаа чанаржуулахад анхаарч зүүн аймгаас эцэг мал авчран сэлгэжээ. Хавар мал төллөлтийн үеэр 1-2 хүнд 100 төл өгч туслахаар ажиллуулдаг. Харин бусад үед нь өөрөө малаа малладаг байна.



Нутаг орон бэлчээр, ус сайтай учраас энэ хаврын мал төллөлтийн үеэр малын зоо тэнэгэр байсан. Зуншлага ч сайхан болно гэж малчид ярьж байлаа.   



ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ