Цэцэг сумын Баянгол багийн малчин З.Аззаяагийн гэр бүл “Аймгийн аварга малчин” цол хүртлээ

2 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Цэцэг сумын Баянгол багийн нутаг "Буга боодгийн хувалзуур" гэх газар хаваржиж буй энэ өрх айл бол малчин З.Аззаяагийнх. 
Малчин З.Аззаяа, Д.Тунгалаг нар хоёр талын малч удамтай. Анх айл болохдоо 300-аад малтай өрх тусгаарлаж байсан бол өдгөө дөрвөн төрлийн 800 гаруй толгой малтай болжээ. Буурлуудынхаа малч ухааныг өвлөн, буян хишгийг нь арвижуулж мал аж ахуйн салбарт хөдөлмөрлөсөн 22 жилийн хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутагтаа үнэлүүлж "Аймгийн аварга малчин" цол хүртэж байгаа нь энэ юм. 

4 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Хүн өөрөө л хичээж, тавьсан зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж чадвал амжилтад хүрч, буянт малынхаа ашиг шимийг хүртэж чаддаг хэмээн хуучлах тэрбээр нэгдэл нийгмийн үед аймгийн сайн малчин цол хүртэж байсан хадам аавынхаа өгөөж баян хаваржаан дээр хүндтэй шагналаа гардан авч байгаадаа баяртай байлаа. 

2 хүн болон байгаль гэх мэтийн зураг байж болно

Тэрбээр малын тооноос илүү чанарт анхаарч нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх үүднээс эцэг малыг сэлгэн малынхаа үүлдэр угсааг сайжруулдаг байна. Мөн Алтайн өвөр нутаг, Хиагтын голоо даган отор нүүдэл хийж мал сүргээ адгуулдаг гэлээ.

байгаль гэх мэтийн зураг байж болно

Энэ хавар салхи шуурга ихтэй хүндхэн хавар болж байгаа хэдий ч байгалийн шалгуурыг даван, 300-аад төл авч, мал сүргээ өсгөжээ.

ВИДЕО:



8 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

5 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ