Цэцэг сумын Хажинга багийн малчин Чойсүрэнгийн Дүгэрсүрэн "Аймгийн аварга малчин" цол хүртэв


Мал маллах арга туршлага, олон жилийн хөдөлмөр зүтгэлээрээ аймагтаа шалгарсан аварга малчдын шагналыг хуваарийн дагуу гардуулсаар байна. Цэцэг сумаас бар жилийн босгон дээр "Аймгийн хошой аварга малчин" нэг, "Аймгийн аварга малчин" тав төрөн гарсан. Тэдний нэг нь Цэцэг сумын Хажинга багийн малчин Чойсүрэнгийн Дүгэрсүрэн юм.

Ч.Дүгэрсүрэн, Л.Амгалан нарын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Нийгмийн даатгалын хэлтсийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Ч.Уранчимэг нар сум орон нутгийн удирдлагуудын хамтаар гардуулж баяр хүргэв.



Аварга малчид 30-аад жил маллаж яваа туршлагатай малчдын нэг. Мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж 1000 гаруйд хүргэжээ. Сүүлийн гурван жил дараалан мянгаас дээш толгой мал тоолуулсан байна. Отор нүүдэл хийж малаа тарга тэвээрэг сайн авахуулахад түлхүү анхаардаг нь энэ малчны мал маллах гол туршлага юм.



ВИДЕО:

 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ