Зэрэг сумын Эхэн багийн малчин А.Эрдэнэбаяр, түүний гэргий Д.Уламбаяр нар 2019 онд сумын аварга малчин болж байсан амжилтаа ахиулан “Аймгийн аварга малчин” цол хүртлээ.Малч удамтай энэ гэр бүл 1991 онд аав ээжээс өмч болгон өгсөн 100-аад толгой малтай өрх тусгаарлаж байжээ. Хамтын амьдралынхаа 31 жилийн хугацаанд мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн үржүүлж өдгөө 1000 гаруй толгой малтай болсон байна.Тэрбээр мал сүргээ таван төрөл дээр нь өсгөхийг зорьдог бөгөөд малын тооноос илүү чанарт анхаарч зүүн зүгээс эцэг малаа сэлгэн малынхаа үүлдэр угсааг чанаржуулжээ. Эднийх энэ хавар бог, бод нийлсэн 300 гаруй төл хүлээн авна. Үүнээс одоогийн байдлаар төл малынхаа 90 орчим хувийн хүлээн авч мал сүргээ өсгөж байна. Малчин А.Эрдэнэбаяр мал маллахын хажуугаар баг, бригадын үүрийн дарга, багийн даргын туслах зэрэг төрийн ажил хийж явсан туршлагатай малчин гэдгээрээ онцлогтой. Эднийх “Урд хусны зөөрийн хонхор” гэдэг хаваржиж байна. Одоогоос 29 жилийн өмнө энд өөрийн санаачилгаар хашаа барьж тэр цагаас хойш жил бүр хаваржин малаа төллөдөг гэнэ. Энэ хаваржаа, буурь бууцан дээрээ хүндтэй шагналаа гардан авч байгаадаа баяртай байв.ВИДЕО: Огноо: 4/3/2022 Төрөл: ХАА, Байгаль экологи Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1288 Мэдээ таалагдсан: