"АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН" Ц.Мэндбат: Эм малыг түлхүү маллаж эрдэнэт сүргээ төлөөр нь өсгөхөд анхаарсан

2 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”
-аар шалгарсан Зэрэг сумын Бураа багийн малчин Ц.Мэндбат, Т.Нямхүү нар эм малыг түлхүү маллаж мал сүргээ төлөөр нь өсгөхийг зорьжээ. Үүний үр дүнд өдгөө таван төрлийн 1200 гаруй толгой малтай болсон байна. Энэ хавар л гэхэд бог, бод нийосэн 500 гаруй төл хүлээн авахаас богийн 80 гаруй нь төллөжээ.

зүлэг гэх мэтийн зураг байж болно

Аварга малчин Ц.Мэндбат аав ээжээсээ мал маллах арга туршлагыг өвлөж найм дугаар ангиа төгсөөд малчин болсон. Тэрбээр буурлуудын буян, нутаг усны өгөөж, айл саахалт, ах дүүгийн дэмжлэг туслалцаа, өөрсдийн хичээл зүтгэлийн үр дүнд олон жилийн уйгагүй хөдөлмөрөө үнэлүүллээ. Илүү их хичээх урам өглөө хэмээн талархан ярьж байв. 

6 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Ц.Мэндбат малч удамтай. Дөрвөн үеийн мянгат малчин аймгийн аварга цолонд хүрч байна. Амжилтаа дахин ахиулах боломж байгаа хэмээн нутгийн ахан дүүс,ахмад буурлууд нь итгэл дүүрэн байна.  

ВИДЕО:



5 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

4 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

13 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

10 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

4 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ