Зэрэг сумын Бургасан багийн малчин Д.Осор, Д.Октябрь нар 40-өөд жилийн хөдөлмөрөө үнэлүүлж "Аймгийн аварга малчин” цол хүртлээ

2 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

Сар шинийн босгон дээр Ховд аймгийн 8000 орчим малчин өрхөөс 77 малчин мал маллах арга туршлагаараа шалгарч "Аймгийн аварга малчин" болсон. Эдгээрээс дөрөв нь Зэрэг сумаас тодорсон байна. 
Зэрэг сумын Бургасан багийн малчин Д.Осор 1980 онд 8-р ангиа төгсөөд мал дээр гарчээ. Тэр цагаас хойш өдгөө 40-өөд жил тасралтгүй мал маллаж явна. Энэ гэр бүл олон жилийн хөдөлмөр, мал маллах арга туршлагаа үнэлүүлэн  “Аймгийн аварга малчин” цол хүртэж байгаа нь энэ. 

2 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

Д.Осор, Д.Октябрь нар нь байгаль цаг уурын онцлогт тохируулан голдуу уулын бүс нутгаар отор нүүдэл хийж, мал сүргээ адгуулдаг байна. Хавартаа Зэрэг алтан тээлийн хөндий "Шар булаг" гэх газар хаваржиж төл малаа бойжуулдаг гэлээ. 
Малч удамтай энэ гэр бүл нэгдэл нийгмийн үед анх 60 орчим толгой малтай айл болж байсан өдгөө таван төрөл дээр нь өсгөн 1000 гаруйд хүргэжээ.

ВИДЕО:



8 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

6 хүн, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ