Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачлагаар аймгийн ИТХ-тай хамтран Баруун бүсийн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
/ХБОЭГХУС/ дэд зөвлөлийн гишүүдийн уулзалтыг өнөөдөр /2022.03.30/ зохион байгууллаа.
Баруун бүсийн уулзалтад аймаг бүрийн Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /ХБОЭГХУС/ дэд зөвлөлийн гишүүдийн төлөөлөл 20 орчим хүн оролцож, мэдээлэл солилцсон юм.
Уулзалтаар Говь-Алтай, Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудын дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга нар тухайн аймгийнхаа хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн одоогийн нөхцөл, хэрхэн бууруулах арга замыг төлөвлөлтөд тусгасан байдлыг танилцуулан ярилцсан нь онцлог байлаа.