Өнөөдөр /2022.03.16/ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VI хуралдаан Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд боллоо.
Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч хүрэлцэн ирэхээс 38 төлөөлөгч оролцож 92,6 хувийн ирцтэйгээр хуралдав.
Аймгийн ИТХ-ын VI хуралдаанаар:
1. Аймгийн ИТХ-ын “Хуралдааны дэг” батлах тухай илтгэл
2. Аймгийн ИТХ-ын хорооны тоо, бүтэц бүрэлдэхүүн, “Хорооны ажиллах журам” батлах тухай илтгэл
3. Хурлын зөвлөл байгуулах тухай илтгэл
4. Аймгийн ИТХ-ын “Төлөөлөгчдийн үнэмлэх, албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, тэмдэг хэрэглэх журам” батлах тухай илтгэл
5. Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих “Орон нутгийн сан”-гийн журам батлах тухай илтгэл