Аймгийн ИТХ-ын дэргэдэх Хороодын хурал хуралдав



Аймгийн ИТХ-ын VI хуралдаан маргааш буюу энэ сарын 16-ны өдөр хуралдана. Үүнтэй холбогдуулан тус хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг хурлын хороогоор хэлэлцүүлэх, санал дүгнэлтийг боловсруулах ажлыг зохион байгуулах үүднээс аймгийн ИТХ-ын дэргэдэх хороодын хуралдааныг өнөөдөр /2022.03.15/ зохион байгууллаа. 



Тухайлбал, Нийгмийн бодлогын хороо, Хүнс, хөдөө аж ахуй, Байгаль орчин,аялал жуулчлалын хорооны хурлаар:
- Аймгийн ИТХ-ын Хуралдааны дэг, 
- Аймгийн ИТХ-ын хорооны тоо, бүтэц бүрэлдэхүүн, “Хорооны ажиллах журам”-ын төслийн хэлэлцүүлэг



Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хороо, Төсвийн хяналт, эдийн асгийн хорооны хурлаар:
- Орон нутгийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих “Орон нутгийн сан”-гийн журмын хэлэлцүүлэг,
- Аймгийн Онцгой комиссын 2020-2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангийн талаар тус тус хэлэлцэв. 

ВИДЕО: /Б.САНДАГСҮРЭН ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА/





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ