"Улсын аварга тариаланч"-аар шалгарсан А.Авдалыг шагналыг гардуулав



Бар жилийн босгон дээр Ховд аймгийн тариаланчдаас гурван тариаланч "Улсын аварга тариланч"-аар шалгарсан. Тэдний нэг нь Мянгад сумын уугуул А.Авдал юм. Тэрбээр газар тариалангийн үйлдвэрлэлийг тасралтгүй 45 жил эрхэлж, ажлын арга барил туршлагаа хүүхдүүддээ болон залууст зааж сургасаар ирсэн тэргүүний тариаланч. Шавь нар дундаас нь "Сумын тэргүүний тариаланч" гурав, "Аймгийн тэргүүний тариаланч" хоёр төржээ.

А.Авдал гуай нь хүүхдийнхээ хамтаар нийт 20 гаруй га талбайд төмс, хүнсний ногоо, нарийн ногоо тариалдаг байна. Түүний хөдөлмөр зүтгэл, амжилтыг үнэлж, сум, аймгийн тэргүүний тариаланчаар тодруулж байв.



Улсын аварга тариаланчаар шалгарсан А.Авдалын аваргын цом, өргөмжлөл, тууз, энгэрийн тэмдгийг ХХАА-н сайд З.Мэндсайхан, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, аймгийн засаг дарга Б.Дүгэржав нар гардуулан өгч баяр хүргэв. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ