Монгол өв соёлыг шингээсэн Монголын уламжлалт тоглоом наадгайн нэг төрөл шагайн харваагаар аймгийн хэмжээнд 8-80 насны 90 орчим хүн хичээллэж байна.
Орон нутагт шагайн харваан спортыг хөгжүүлэх чиглэлд анхаарч аймгийн шагайн холбоо нь 2022 оны ажлын төлөвлөгөндөө 20 гаруй харваа, тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Мөн хөдөөгийн 16 суманд шагайн холбоо байгуулах, өсвөрийн харваачдыг багаас нь бэлтгэх чиглэлд анхаарч ажиллаж байна.
Тэгвэл Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн шагайн холбоо хамтран шагайн
“Ууган харваа”-ны тэмцээнийг өнгөрсөн амралтын өдөр зохион байгууллаа.
Тэмцээнд 6 багийн 50 гаруй харваач оролцож Багийн харваа, Цуваа харваа, Шагайн барилдаан гэсэн төрлүүдээр цэц мэргэнээ сорьсон юм.
Багийн харвааны төрөлд:
Тэргүүн байранд аймгийн мэргэн Д.Бөхжаргал ахлагчтай Ховд Дулааны станц ТӨХК-ний “Дөл” баг
Дэд байранд аймгийн гоц мэргэн Б.Мөнгөншагай ахлагчтай Ховд Дулааны станц ТӨХК-ний “Оч” баг
Гуравдугаар байранд аймгийн гоц мэргэн Ц.Пүрэвхүү ахлагчтай Ховд аймаг дахь Цагдаагийн газрын “Шонхорууд” баг тус тус шалгарлаа.
“Цуваа харваа”ны төрөлд:
Тэргүүн байранд Ховд аймгийн Манхан сумын харьяат, Ховд Дулааны станц ТӨХК-ний “Оч” багийн харваач, аймгийн мэргэн П.Ган-Эрдэнэ
Дэд байранд Ховд аймгийн Мөст сумын харьяат, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын “Шонхорууд” багийн харваач Л.Дугар
Гуравдугаар байранд Ховд аймгийн Манхан сумын харьяат, "Хос Алтай" багийн харваач, аймгийн гоц мэргэн М.Ганбаатар
Дөрөвдүгээр байранд Ховд аймгийн Алтай сумын харьяат, Ховд Дулааны станц ТӨХК-ний “Дөл” багийн харваач, аймгийн гоц мэргэн М.Энхжаргал
Тавдугаар байранд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, Зэвсэгт хүчний 123-р ангийн харваач И.Хатанбаатар нар тус тус шалгарсан юм.
Мөн энэ үеэр зохион байгуулагчдын зүгээс
“Шагайн барилдаан” тэмцээнийг явуулсан бөгөөд тус тэмцээнд аймгийн мэргэн Б.Мөнгөншагай тэргүүн байранд шалгарлаа.
ВИДЕО: