“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Улиас, Бургасны модлог мөчир бэлтгэх ажил эхэлжээ



Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний  хөдөлгөөнд Ховд аймаг нэгдэж, БОАЖЯ, Ерөнхийлөгчийн Тамгын газартай  гуравласан гэрээ байгуулан 20 сая мод тарихаар болсон. Энэхүү ажлын хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, Хар-Ус нуурын цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Ховд их сургууль, Хөгжил Политехник коллеж хамтран Улиас, Бургасны модлог мөчир бэлтгэх /харандаа бэлтгэх/ ажлыг хоёрдугаар сарын 7-ноос эхлэн гуравдугаар сарын 15-ныг хүртэл гүйцэтгэнэ. Иймээс мод үржүүлэх, ойн аж ахуй эрхлэх иргэд, аж ахуй нэгж үйл ажиллагаанд хамрагдана уу. 

Сонирхсон иргэн, аж ахуйн нэгжүүд Хөгжлийн бодлого төлөвлөлт, Хөрөнгө оруулалтын хэлтэст хандах ба 99081389 дугаарын утсаар холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ