Ховд аймгаас 57 иргэн цахим залиланд өртөж 500 000-72,0 сая төгрөг залилуулжээ



Сүүлийн үед цахим сүлжээ, цахим хэрэгсэл ашиглан бусдыг залилах явдал нэмэгдсээр байна. Эзэн холбогдогч нь тодорхой бус энэ төрлийн 52 хэргийг Ховд аймаг дахь Цагдаагийн газар, Прокурорын газар шалгаж байна. Илрүүлэлтийг нэмэгдүүлж бусдыг хохиролгүй болгох, иргэд, олон нийтийг энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймаг дахь Цагдаагийн газар, Прокурорын газар, Монгол банкны Ховд аймаг дахь салбараас санаачлан гурван сарын аян зохион байгуулахаар боллоо.

Аяны хугацаанд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банк, үүрэн холбооны операторуудтай хамтран ажиллахаар санал солилцож талууд тодорхой шийдэлд хүрчээ. Энэ сарын 14-өөс тав дугаар сарын 14 хүртэл гурван сарын хугацаанд явуулах аяны үр дүнд цахим гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлж иргэдийн хохирлыг барагдуулахад зохих үр дүн гарна гэж зохион байгуулагчид төлөвлөж байна. 

ВИДЕО:

 

Эх сурвалжийн мэдээлснээр сүүлийн нэг жил гаруй хугацаанд Ховд аймгаас 57 иргэн цахим залиланд өртөж 500 000-72,0 сая төгрөгөө бусдад алджээ. Ялангуяа хөдөөгийн иргэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болж байгааг хэлж байна. Одоогийн байдлаар Ховд аймаг дахь Цагдаагийн газар, Прокурорын газар гомдлын мөрөөр нийт 52 хэргийг бүртгэн хуулийн дагуу шалгаж байгаагийн 19 нь энэ он гарснаас хойш бүртгэгдсэн байна. Өмнөх онтой харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг 34 хувиар өсжээ. 

ВИДЕО:





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ