Ховд аймаг энэ хавар 1,2 сая эх мал төллөнө



Ховд аймаг 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 3,6 сая толгой мал тоолуулсан. Үүнээс энэ хавар 1,2 сая эх мал төллөж 1,0 сая гаруй төл хүлээн авахаар төлөвлөж байна. 

Ховд аймгийн Цэцэг суманд мал төллөлт эхэлжээ. Харин бусад сумдад энэ сарын 15, гуравдугаар сарын нэгнээс төл хүлээн авах ажил ид эхлэх юм. Малчид өтөг бууцаа буулгаж, өвс, эрдэс тэжээлээ бэлтгэн төл хүлээн авах бэлтгэлээ сайтар хангажээ. Малын гоц халдварт шүлхий өвчний тархалт бүрэн хумигдаагүй учраас малчдыг хаваржаагаа сэлгэн нүүдэллэж малаа төллүүлэх чиглэлийг өглөө. Нийтдээ 900 гаруй мянган толгой мал вакцинжуулах шаардлагатай. Тиймээс 464 мянган тун вакцин захиалсан. Хуваарилсан вакциныг удахгүй татан авч мал төллөх ажил ид эхлэхээс өмнө буюу гуравдугаар сарын нэгэн гэхэд бүрэн вакцинжуулна гэж Мал эмнэлгийн газраас мэдээллээ. 

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ