Өнөөдрийн /2022.01.26/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланч шалгаруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж шийдвэрлэжээ. Үхэр жилийн буюу 2021 оны УЛСЫН АВАРГА МАЛЧИН, ТАРИАЛАНЧ-аар Ховд аймгаас дараах малчид, тариаланчид тодорсон байна.
"Монгол Улсын хошой аварга малчин"-аар:
Булган сумын Байтаг багийн малчин Дугаржавын Даваа
"Улсын аварга малчин"-аар:
Алтай сумын Алтангадас багийн Хожгорын Балдан
Мөнххайрхан сумын Хаг багийн малчин Эрхэмбаярын Эрдэнэбат
Мянгад сумын Цагаанбулан багийн малчин Бямбын Хаш-Эрдэнэ
Чандмань сумын Сүлжээ багийн малчин Баатар-Аюушийн Батцэнгэл
Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Чанагийн Цэдэндамба
"Улсын аварга тариаланч"-аар:
Жаргалант сумын Наран багийн тариаланч Лхагвадоржийн Баттогтох
Мянгад сумын Баянхошуу багийн тариаланч Азаханы Авдал
Ховд сумын Дунд-Ус багийн тариаланч Муханы Хавалбай нар шалгарчээ.