Өмнөх оноос малын тоо 307 мянгаар, малчин өрхийн тоо 600 гаруйгаар нэмэгджээ



Мал тооллогын урьдчилсан дүнгээр Ховд аймгийн мал сүрэг 3,6 сая толгойд хүрчээ. Өөрөөр хэлбэл өмнөх оноос 307 мянган толгойгоор буюу 9,3 хувиар өссөн байна. Нийт мал сүргийн 1.3 сая буюу 35,2 хувь нь хонь, 1,9 сая буюу 54,1 хувь нь ямаа, 207,6 мянга буюу 5,8 хувь нь  үхэр, 146,6 мянга буюу 4,1 хувь нь адуу, 27,6 мянга нь буюу 0,8 хувь нь тэмээ эзэлж байна. Дөргөн сум хамгийн олон тэмээ тоолуулсан бол Мянгад сум адуу, Булган сум үхэр, ямаа, харин Дарви сум хамгийн олон хонь тоолуулсан байна. Өнгөрсөн онд 7936 малчин өрх 3,2 сая толгой мал тоолуулсан бол энэ онд малчин өрхийн тоо 8540 болжээ. 

Ихэнх малчид малаа таван төрөл дээр нь өсгөсөн ч зарим нэг сумдад малын тоо буурсан гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ. 

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ