Баяр, амралтын өдрүүдэд 31 гомдол мэдээлэл бүртгэгджээ



Ховд аймаг дахь Цагдаагийн газарт баяр, амралтын өдрүүдэд гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 31 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүний 4 нь гэмт хэргийн шинжтэй, 27 нь зөрчлийн шинжтэй байв. Зөрчлийн шинжтэй дотроо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулж хэрүүл маргаан үүсгэсэн 4, эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 6, биеэ авч явах чадваргүй 1, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 1, бусад гэмт хэрэг зөрчил 5 бүртгэгджээ.
2021.12.31-нээс 2022.01.01-ний хооронд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 6 иргэн эрүүлжүүлэгдсэн байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 нэгжээр, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 6 нэгжээр буюу 60 хувиар буурсан үзүүлэлттэй байна гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ. 

Харин Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас авсан мэдээллээр 2021 оны 12-р сарын 28-наас 2022 оны 01-р сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд баруун бүсийн хэмжээнд нийт 13 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Үүнд объектийн дуудлага 7 бүртгэгдсэний 2 нь Ховд аймгийн Жаргалант, Булган суманд, шүлхий өвчний дуудлага 5, гал түймрийн зөрчлийн дуудлага 1 тус тус бүртгэгджээ. Дуудлагын дагуу гал түймрийг хурдан шуурхай унтрааж, хүний амь нас эрсдээгүй байна. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ