Баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ-ын 2021 оны тайлангийн хурал болов



Баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ нь Булган, Зэрэг, Манхан, Мөст, Жаргалант суманд анги, салбар нэгжтэй. Нийт 200 гаруй алба хаагчтайгаар болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 



2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх, шинэ ондоо хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох, алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэн ажиллах зорилгоор Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газар нь 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа энэ сарын 28-ны өдөр хийлээ.
Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга бөгөөд баруун бүсийн зөвлөлийн дарга, аймгийн Онцгой комиссын дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд болон ОБГ-ын удирдлага, нийт бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцсон юм.



2021 онд Ховд аймгийн хэмжээнд нийт 58 удаагийн аюулт үзэгдэл тохиолдсон байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газраас давхардсан тоогоор 525, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиас 649, нийт 1174 алба хаагч ажиллаж, 39 хүний амь насыг авран хамгаалсан бол аж ахуй нэгж, ард иргэдийн 1 тэрбум 367 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.
Мөн коронавируст халдварын цар тахал болон гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх тэмцэх, хариу арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Шадар сайд, Эрүүл мэндийн сайд, Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас гаргасан тогтоол, шийдвэр, дүрэм, журам, албан даалгавар, үүрэг чиглэлийн хэрэгжилтийг хангах зорилгоор чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, шуурхай хариу арга хэмжээг тогтмол зохион байгуулан ажилласан байна.



Энэ үеэр ажил үйлс, амжилт ололтоороо хамт олноо манлайлсан нэр бүхий 39 алба хаагчийг шагнаж урамшууллаа. Тухайлбал байгууллагын үйл ажиллагаа чиг үүргийн дагуу 10 шилдэг ажилтынг шалгаруулсан бол 9 алба хаагч цол нэмсэн юм. Мөн аймаг орон нутгийн болон бусад салбар байгууллагын нэрэмжит шагналуудыг нэр бүхий алба хаагч нарт гардуулан өгч ажлын амжилт хүслээ.

ВИДЕО:

















 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ