Тэргүүлэгчдийн хурал хуралдав



Өнөөдөр /2021.12.22/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал хуралдлаа. Хурлаар нийт 15 асуудал хэлэлцэв. Үүнээс зургаан аймгийн дэд хөтөлбөр баталлаа. 
Тодруулбал, -“Залуу малчин, тариаланч” аймгийн дэд хөтөлбөр 
-“Хог хаягдлын менежментийг сайжруулах” аймгийн дэд хөтөлбөр
-“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах” аймгийн дэд хөтөлбөр
-“Хариуцлагатай тунгалаг төр” аймгийн дэд хөтөлбөр
-“Тайван амгалан Ховдчууд”  аймгийн дэд хөтөлбөр
-“Иргэний эрх зүйн боловсрол” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай тус тус хэлэлцэн тогтоолын төслөө баталлаа. 



Түүнчлэн -Аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд баримтлах чиглэл батлах
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээ, мэдээллээр хангах орон тооны байнгын ажлын хэсэг байгуулах
-“Шинэ Ховд үйлдвэрлэл технологийн парк” ОНӨААТҮГ байгуулах
-“Ховд агро парк” ОНӨААТҮГ байгуулах
-Нээлттэй сонгон шалгаруулалт зарлах
-"Шинэ Ховд бизнес хөгжлийн төв” сан байгуулах
-Өмч хөрөнгийн тухай / Төрийн болон орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээний маягт, дүгнэх аргачлал батлах, Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгийг олж авах, бүртгэх шилжүүлэх, худалдах, акталж устгах, данснаас хасах, тайлагнах журам батлах, Үндсэн хөрөнгө актлаж, данснаас хасах зөвшөөрөл олгох, / багц асуудал, 
-Төрийн дээд шагналд тодорхойлж өргөн мэдүүлэх,
-Ажил дүгнэж урамшуулал олгох тухай гэсэн асуудлыг хэлэлцсэн юм.  

ВИДЕО: /Б.САНДАГСҮРЭН АЙМГИЙН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА/







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ