Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс нэгэн сонирхолтой олдвор олджээ. Энэ нь судлаачдын таамаглаж байгаагаар сүүлчийн мөстлөгийн
/10-15 мянган жил/ үед холбогдох эртний шувууны 17,3 см өндөртэй, өндөрийн тойрог нь 50,5 см, хэвтээ тойрог нь 45,5 см, 349гр жинтэй бүтэн өндөг юм. Магадгүй энэ өндөг нь тэмээн хяруул шувууных байх магадлалтай гэж үзэж байна. Учир нь өмнө Монгол нутгаас тэмээн хяруул шувууны өндөгний хэсэг олдож байсан боловч бүтэн байдлаараа олдож байгаагүй аж.
Манхан сумын нутагт байрлах Гурван цэнхэрийн агуйн хадны зосон зурагт тэмээн хяруул шувууг дүрсэлсэн байдаг. Тиймээс уг шувуу нь өндөр Алтайн дунд амьдарч байсныг палеонтологийн энэхүү олдвороор нотлох боломж олдож байна гэж орон нутгийн судлаачид үзэж байна.
ВИДЕО:
Гэрэл зургийг П.Самбалхүндэв