Сумдын амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд сургалтад хамрагдав

May be an image of 6 people, people sitting, people standing and text that says 'зай барь заи зайбарь барь бар зайбарь зай барь зай барь зай зай зайбарь баре зай ба зай барь'

Өнөөдөр /2021.12.16/ ЗДТГ, Хөдөлмөр Халамжийн үйлчилгээний газар хамтран “Халамжаас хөдөлмөрт бодлого"-ыг сум орон нутагт хэрэгжүүлэх, сумдын Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүдийг мэдээлэл, арга зүйгээр хангах, зорилгоор  сургалт зохион байгууллаа. 
Энэ удаагийн арга хэмжээнд 17 сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн 119 гишүүд оролцов. Энэ үеэр холбогдох байгууллагын ажил хариуцсан мэргэжилтнүүд Халамжаас хөдөлмөрт бодлогын хэрэгжилт, Ажил мэргэжлийн чиг баримжаа, зуучлал, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Амьжиргааг дэмжих зөвлөлийн дүрэм, журам, анхаарах асуудал хүрээнд илтгэл мэдээллийг танилцууллаа. 

May be an image of 8 people, people sitting, people standing and indoor

Халамжаас хөдөлмөрт бодлогын хүрээнд Ховд аймгийн 17 сумаас Цэцэг, Дуут, Эрдэнэбүрэн сум хүнсний эрхийн бичгээс татгалзжээ. Ингэхдээ сумынхаа ЗДТГ болон холбогдох бусад байгууллага, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хэрэгждэг төсөл хөтөлбөрүүдэд хамруулж, ажилд зуучлан чадавхжуулах,тухайн айл өрхүүдэд хөдөлмөр эрхлэлтийг бий болгож өрхийн орлоготой болгох замаар асуудлыг шийдвэрлэжээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад аймгийн хэмжээнд 2020 онд 1597 өрхийн 9060 иргэнд Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлж байсан бол Халамжаас хөдөлмөрт бодлогын хүрээнд 2021 оны 11-р сарын байдлаар 1143 өрх 6271 иргэн үйлчилгээ авч 454 өрхөөр буюу 29 хувиар буурсан байна.

ВИДЕО:



May be an image of 4 people, people standing and indoor

May be an image of 5 people and people standing
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ