Ховд аймгийн Цаст алтайн угсаатан аялал жуулчлалын холбоо нь Нью жуулчин турс ХХК-тай хамтран “Зочлох үйлчилгээний салбарын ажилчид бүтээгдэхүүнийг чадавхжуулах” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн зорилго нь Ховд аймгийн аялал жуулчлалын чадавхийг хөгжүүлэх, Ховд аймагт шинэ брэнд бүтээгдэхүүн бий болгох, зочлох үйлчилгээний салбарын чадварыг дээшлүүлэх юм. Хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр /2021.12.15/ ХПТКоллежийн зочид буудлын ангийн оюутнуудад мэргэжлийн ёс зүйтэй холбоотой мэдээлэл зөвлөгөө өгөх сургалт зохион байгууллаа.Сургалтыг Нью жуулчин турс ХХК-ний аялал жуулчлалын ур чадварын сургалтын төвийн захирал н.Нина удирдан явуулж, сонирхолтой, хэрэгтэй яриа хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Мөн энэхүү хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зочлох үйлчилгээний салбарынхныг чадавхжуулах онлайн сургалт явуулсан байна. Түүнчлэн Өргөө, Ховд, Минж, Цамбагарав гэсэн зочид буудлуудын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйгээр хангаж, зөвлөгөө өгчээ. Ховд аймгийн хэмжээнд нийт 14 зочид буудал үйл ажиллагаа явуулж байгаагийн 8 нь Жаргалант суманд байна. Огноо: 12/15/2021 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1233 Мэдээ таалагдсан: