Одоогоор нуурын усанд осолдсон гурван тохиолдол гарч нэг хүний амь эрсджээ



Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн иргэн Э, эрэгтэй, 38 настай. Агваш арлаар мотоциклтой гэр рүүгээ явж байгаад нууранд осолджээ. Ослын дуудлагаар Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 8 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж осолдсон иргэний цогцсыг нуураас гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.  

Нуурын мөсөн дээгүүр явж амь нас, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол удаа дараа гарч байна. Энэ өвлийн хувьд одоогоор гурван тохиолдол бүртгэгдэж нэг хүний амь эрсджээ.

Нуурын ус бүрэн хөлдөөгүй байгаа энэ үед иргэд та бүхэн зам товчлох байдлаар мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулъя.   

                                                                 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ