Ховд аймгийн тогооч, хоол үйлдвэрлэгчдийн холбооны нэгдсэн их хурал болж шинэ тэргүүнээ сонголоо



Монгол Улсад Нийтийн хоол үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 100 жилийн түүхэн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан  Ховд аймгийн тогооч, хоол үйлдвэрлэгчдийн холбооноос ойдоо зориулсан баярын хурал болон холбооны нэгдсэн их хурлыг энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Монголын мастер тогоочдын холбоо академийн ерөнхийлөгч, мастер тогооч Д.Буяндэлгэр,  Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр тэргүүтэй Ховд аймгийн тогоочид оролцов. Хурлаар тогоочдын холбооны бүтэц бүрэлдэхүүнийг шинэчилж, цаашид үйл ажиллагаагаа хэрхэн явуулах талаар хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.



Ховд аймагт тогоочдын холбооны анхны салбар зөвлөл 2006 онд байгуулагдаж байсан бол бие даасан статустай, тамга тэмдэг бүхий "Ховд аймгийн тогооч, хоол үйлдвэрлэгчдийн холбоо" 2017 онд байгуулагдаж байжээ. Энэ үеэр тус холбоог үүсгэн байгуулагч 5 гишүүний бүтцийг өөрчлөн холбооны тэргүүнээр Жаргалант сумын 1-р цэцэрлэгийн ахлах тогооч Б.Энхжаргалыг томилон холбооны тамга тэмдэгийг гардуулж цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүссэн юм.

Ховд аймгийн хэмжээнд хоол үйлвэрлэлийн салбарт нийт 300 гаруй тогооч аймгийнхаа хүн ардад хоол ундны үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 



Мөн энэ үеэр түүхт ойн хүрээнд салбартаа манлайлан ажилласан нэр бүхий хүмүүсийг аймаг орон нутгийн болон хөдөлмөрийн алдар одон, тэргүүний ажилтан цол, худалдааны 100 жилийн ойн медалиар шагнаж урамшууллаа. 


ВИДЕО:


















 

 

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ