“Монгол ур чадвар-2021” мэргэжлийн ур чадварын уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 21-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус уралдаанд Ховд аймаг дахь Хөгжил политехник коллеж нь сантехникч, мужаан, барилгын цахилгаанчин гэсэн 3 мэргэжлээр оролцож байна. “Монгол ур чадвар-2021” Мужааны мэргэжлийн ур чадварын уралдаанд Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллежийн багш Ч.Очир, Н.Батбуян нарын бэлтгэсэн суралцагч Г.Пүрэвдаваа 1-р байр, суралцагч Б.Батцэрэн 2-р байр, Сантехникч мэргэжлийн ур чадварын уралдаанд Монгол улсын эксперт багш С.Батаа, багш С.Дашдэрэм нарын бэлтгэсэн суралцагч Э.Цэрэнням 2-р байр тус тус эзэлсэн амжилт үзүүлж, дараагийн шатанд шалгарчээ. Огноо: 10/25/2021 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1452 Мэдээ таалагдсан: