Орон нутгийн онцлогийг шингээсэн тарвас брэндийн торыг үйлдвэрлэжээ



Германы хамтын ажиллагааны "GIZ" төслөөс санаачлан Ховд аймгийн ХХҮГ, Шинэ замнал ТББ-ын дэргэдэх "Зүүмэл даавуун урлал" төвийн сургагч багш нартай хамтран Ховд аймгийн тарвас тариалдаг сумдаас сонгон Эрдэнэбүрэн, Буянт, Булган сумын 30 гаруй эмэгтэйчүүдийг  хамруулсан зөөлөн эдлэлийн 2 өдрийн сургалт явуулсан байна.  Сургалтын үр дүнд орон нутгийн брэндийг шингээсэн үйлдвэрлэлийг бий болгож даавуун дээр хатгамалаар тарвас урлан "тарвас брэндийн тор" үйлдвэрлэжээ.   Ховд брэндийн бэлэг дурсгалын шинэ бүтээгдэхүүний танилцуулгыг Ховдод үйлдвэрлэв борлуулалтын төвийг түшиглэн өнөөдөр /2021.10.19/ зохион байгууллаа.



Ховд нутгийн онцлогийг шингээсэн уг даавуун торыг та бүхэн Ховдод үйлдвэрлэв борлуулалтын төв дээрээс худалдан авах боломжтой. Нэг торны нэмүү өртөг шингэсэн үнэ 8 мянган төгрөг. Нэг удаад  ашиглагдаад хог хаягдал болон үлдэх гялгар тороос илүү Ховд нутгийн тарвасыг сурталчилсан даавуун тороо худалдан авч үйлчилгээнд нэвтрүүлэх нь эдийн засаг, байгаль орчин талаасаа ч илүү ашигтай гэдгийг үйлдвэрлэгч эмэгтэйчүүд онцолж байлаа. 

ВИДЕО:










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ