"Ковидын үед хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авах боломж, хэрэглээг нэмэгдүүлэх нь" сэдэвт сургалт зохион байгуулж байна




Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ арга хэмжээний хүрээнд “Ижил алтайн тогтвортой хөгжил ТББ”-тай  хамтран нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн иргэдэд зориулан  “Ковидын үед хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээг цахимаар авах боломж, хэрэглээг нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулж байна.

Сургалтаар ковидын онцгой нөхцөл байдалд нйигмийн халамжийн үйлчилгээг зайнаас авах  ehalamj.mn цахим үйлчилгээний танилцуулга, уг системд цахимаар яаж бүртгүүлэх, мэдээллээ гэрээсээ хэрхэн яаж авах талаар мэдээлэл өгч байгаа юм.   



Сургалтад Жаргалант суманд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, амжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой  өрх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эх гээд нийт 180 хүн хамруулахаар төлөвлөжээ.  Ингэхдээ халдвар хамгааллын дэглэм сахиулан нэг ээлжиндээ 30 гаруй хүнийг хамруулж байна.  



Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн иргэдэд мэдээлэл өгч, чадавхжуулан хөдөлмөр эрхлэлт, нйигмийн халамжийн үйлчилгээг цахимаар хүргэх боломжийг нэмэгдүүлэхэд сургалтын зорилго чиглэж байна. 

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ