Ховд аймаг дахь Цагдаагийн газар нь
“Ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог хөгжүүлэх хөтөлбөр”,
“Ахмадын баяр”-ын хүрээнд Монгол төрийн Цагдаагийн байгууллагын түүхэн хөгжилд өөрсдийн залуу халуун нас, эрч хүч ирмүүн хөдөлмөрөө зориулсан ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Тус цагдаагийн газрын нийт 61 ахмад ажилтан байдаг бөгөөд хүндэтгэлийн арга хэмжээнд халдвар хамгааллын дэглэмийг сахин, ахмадуудын төлөөлөл болох 19 ахмад ажилтан оролцов.
.