2001 оны төгсөгчид БОЭТ-д тоног төхөөрөмж хандивлав

May be an image of 6 people, people sitting, people standing and indoor

Ховд аймгийн төв болон хөдөөгийн сумдын eрөнхий боловсролын сургуулийн 2001 оны төгсөгчдийн төлөөлөл өнөөдөр /2021.10.01/ Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд 30 гаруй сая төгрөгийн өртөг бүхий  нярайн шарлалт хэмжих багаж, судас тодруулагч, хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат зэрэг 9 нэр төрлийн 14 ширхэг тоног төхөөрөмж гардуулан өглөө.

May be an image of 3 people, people sitting and indoor

Одоогоос 10 жилийн өмнө буюу 2001 онд Ховд аймгийн хэмжээнд 1000 орчим сурагч дунд сургуулиа төгсөж байжээ. Иймээс төгсөгчид 20 жилийн ойн баяраа тохиолдуулан “Шинэ мянганы эхлэл” ТББ-аараа дамжуулан Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж хандивлах сайн үйлсийн аян өрнүүлж, ойн үйл ажиллагааны хүрээнд уг ажлыг зохион байгуулж байгаа юм. 



Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж хандивлах сайн үйлсийн аянд аймгийн төвийн таван сургууль болон Манхан, Эрдэнэбүрэн сумын сургуулийн төгсөгчид идэвхтэй оролцсон байна. Шинэ тоног төхөөрөмжтэй болсоноор Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн тоног төхөөрөмжийн хангамж сайжирхаас гадна  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж өргөжих давуу тал бүрдэж байна. 

ВИДЕО:

 

 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ