Аймгийн Онцгой комиссын хурлаас ирэх долоо хоногийн Даваа гараг /2021.10.04/-аас эхлэн 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг танхимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.09.28/ аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Боловсролын газрын дарга Б.Алтангэрэл нар Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулиудын захирал, цэцэрлэгийн эрхлэгчдийг хүлээн авч уулзав.
Энэ үеэр аймгийн Онцгой комиссын хурлаас гаргасан тогтоол, шийдвэрийг танилцуулж танхимын сургалтыг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн зохион байгуулах бэлтгэл ажлаа хангах чиглэлийг өглөө.
Мөн боловсролын салбарт хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулсан дэд хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж санал солилцов.