Иргэд, жолооч нарт өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх хугацаа дуусахад цөөхөн хоног үлдлээ

May be an image of text

УИХ-аас 2021 оны долдугаар сарын 2-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан.

Уг хуульд 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагаас өмнө үйлдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн төлбөрийг 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрийн дотор 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлнө хэмээн заасан билээ. 
Тэгвэл тээврийн хэрэгслийн жолооч нарын торгуулийн 50 хувийг чөлөөлөх өршөөлд Ховд аймгийн хэмжээнд 33071 иргэн хамрагдахаас өнөөдрийн байдлаар 3766 иргэн 50 хувийн торгуулийн төлбөрөө төлж, үлдсэн 29305 иргэн төлбөрөө төлөөгүй байна. 
Иймд иргэд, жолооч нар энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө торгуулийн дүнгийн 50 хувийг төлснөөр төрөөс үзүүлж буй өршөөлийн хуульд хамрагдах юм.

Хэрэв та 50 хувийн торгуулиа төлөөгүй тохиолдолд энэ оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш 100 хувь эргэн төлөхийг анхаарна уу. 

Замын хөдөлгөөний дүрмийн зөрчилд оногдуулсан торгуулийг хэрхэн хялбар, зөв төлөх талаарх зааврыг https://www.facebook.com/1950taxi/videos/302773297600845 линкээр орж үзэх боломжтой. Мөн торгуулиа хэрхэн төлөх талаарх мэдээллийг дараах зурган мэдээллээс харна уу !!!

ВИДЕО:



May be an image of text

May be an image of text

May be an image of text
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ