Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд
“ШИЛДЭГ ГАРААНЫ БИЗНЕС” шалгаруулах арга хэмжээнд оролцогчдыг 9 дүгээр сарын 20-30-ний өдрүүдэд бүртгэж, 10 дугаар сарын 1,2,3-ний өдрүүдэд сургалт арга хэмжээ, шалгаруулалтыг цахимаар зохион байгуулна. Шинэ технологи, инноваци бүхий шинэлэг санал, санаачлага гаргасан шилдэг
“СТАРТ-АП” залуучуудын багт 10,0 сая төгрөгийн эргэн төлөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэгийг олгоно.
Хамрах хүрээ: 1. Ховд аймгийн үндсэн харьяат 15-34 насны, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд
2. Их, Дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчид болон хувираа хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой, шинэлэг гарааны бизнесийг санаачлагч залуучууд, залуучуудын баг
Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdlQIPM_83C_tRVSZfF2v97QEU7zQsh0QX5Jxrwx4Xq6svylw/viewform Холбогдох утас: 99019564, 80878805, 77431220, 86778607