Баруун Монголын олон ястны өлгий Ховд аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн санаачилгаар “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”-гаас
“90 жил 99 гэр” төсөл хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд энэ сарын 22-ны өдөр Ховд аймгийн 17 сумын төлөөлөл 99 залуу гэр бүлд таван ханатай монгол гэр олголоо.
Ховд аймгийн тухайд нийт хүм амын 50 гаруй хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг байна. Тиймээс орон нутгийн хөгжлийн түүчээ болсон залуу үеийнхний идэвх, оролцоог сайжруулах, гэр бүлийн хөгжлийг дэмжих зорилгоор тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу эдгээр 99 өрхийг сонгосон бөгөөд шинэ гэртэй болсон айл өрхүүд нь орлого багатай ч амьдралын идэвх, хүсэл тэмүүлэл өндөртэй, баялаг бүтээгч, хөдөлмөрч залуучуудын төлөөлөл гэдгээрээ онцлогтой.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан” ТББ нь 2011 онд Ховд аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан “80 жил 80 гэр” төсөл хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү төслийн хүрээнд “Өөдлөн дэвжихийн бэлгэдэлт өргөө цагаан гэр”-ийг 80 айл өрхөд гардуулж, бодит дэмжлэг үзүүлж байсан бол ийнхүү 10 жилийн дараа тус ажлаа үргэлжлүүлэн 99 айлын амьдралд баяр баясал нэмсэн сайхан түүхийг бүтээж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
ВИДЕО: