УИХ-ын гишүүн Ш.Адьшаа эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж, мөнгөн дэмжлэг үзүүллээ



Ховд аймаг дахь БОЭТ нь 400 гаруй эмч ажилтантай. Үүнээс 200 орчим нь халдварын улаан бүсэд 1-5 удаа ажиллаж, нэг удаадаа 14 хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэж байгаа юм.  Коронавирусний халдвартай тэмцэх, таслан зогсоох, халдварыг шат дараатай эмчлэх замаар ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөлтэй УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд аймагт ажиллах үеэрээ уулзалт хийлээ.



Энэ үeэр орон нутгийн эрүүл мэндийн салбар байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй зарим ажил, цаг үeийн асуудлаар мэдээлэл солилцож, эмч, эмнэлгийн ажилтнуудын санал бодлыг сонссон юм. Ховд аймагт энэ оны гуравдугаар сарын 29-нд коронавирусний халдварын анхны тохиолдол батлагдсанаас хойш өнөөдрийн байдлаар 14 мянга гаруй хүн халдвар авчээ. Халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан “Ач заяа” эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн зарим тасаг, тусгаарлах эмнэлэгт ор дэлгэж, тусгай эмнэл зүйн баг томилон, өвчтөнүүдийг эрэмбэлэн үe шаттай хүлээн авч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг адалгүй үзүүлэн ажиллаж байна. 



 “Ковид-19” цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эрүүл мэндийн ажилтнууд ачаалалтай ажиллаж байгаа юм. Иймээс УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зүгээс эрсдэл бүхий улаан бүсэд тэргүүн шугамд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудад мөнгөн дэмжлэг үзүүллээ. Ингэхдээ судалгаа, тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс 100, “Ач заяа” эмнэлгээс 6 эмч, ажилтан гээд нийт нэр бүхий 106 хүнийг энэхүү мөнгөн дэмжлэгт хамруулжээ. 

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ