УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд аймагт ажиллаж байна. Тэрбээр Улсын Онцгой комисст хүсэлт тавьсны дагуу Ховд аймгийн зарим сумдад шаардлагатай байгаа нэг удаагийн амны хаалт, малгай, бээлий, хамгаалах хувцас болон арбидол эм, оношлуур бүхий 8 нэр төрлийн “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх эмчилгээний багцыг өгч байгаа юм. Энэ ажлын хүрээнд өнөөдөр Ховд, Дуут сумын Эрүүл мэндийн төв дээр ажиллаж, эмч, эмнэлгийн ажилтнуудын санал бодлыг сонсохын зэрэгцээ “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх багцыг гардуулан өглөө.
Тухайлбал, Ховд сум нь 3489 хүн амтай. Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын 211 тохиолдол бүртгэгдсэнээс 174 нь эдгэрч, одоогийн байдлаар 8 хүн тусгаарлах эмнэлэгт, 16 хүн гэрээр эмчилгээ хийлгэж байна.
Харин Дуут сумын тухайд 2000 гаруй хүн амтай. Үүнээс коронавирусний халдварын 243 тохиолдол батлагдсанаас 202 нь эдгэрч, 30 хүн гэрээр, 5 хүн тусгаарлах эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Хөдөөгийн сумын эрүүл мэндийн байгууллагуудад “Ковид-19” цар тахлыг эмчлэх, урьдчилан сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас гол тулгамдаж буй асуудлуудын нэг болж байсныг энэ үeэр эмч мэргэжилтнүүд хэлж байсан бөгөөд энэхүү багц нь цаг үeэ олсон чухал ажил болж байгааг онцоллоо.
“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх багцыг сумдын Эрүүл мэндийн төвд олгосноор алслагдсан бүсийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлэх боломж ийнхүү өргөжиж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд үeд орон нутгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үүднээс өмнө нь БНСУ-ын ОУ-ын хүмүүнлэгийн байгууллагатай хамтран ажиллаж, 300 гаруй сая төгрөгийн санхүүжилт бүхий эм эмнэлгийн хэрэгслийг орон нутагт дэмжлэг болгон өгч байсан юм
ВИДЕО: