Аймгийн онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал ЕБС-ийн 6 дугаар ангийн сурагчдын хичээлийг 9 дүгээр сарын 20-ний өдрөөс эхлэн халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, танхим болон цахимаар хичээллүүлэхээр шийдвэрлэн, бэлтгэл ханган ажиллаж байна.
Харин коронавируст халдварт цар тахлын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан 1-5 дугаар ангийн сурагчдын цахим сургалтыг 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгаж, цэцэрлэгийн үйл ажиллагааг 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл түр зогсоох шийдвэрийг гаргалаа.
Мөн аймгийн номын сангийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн 30 хувийн дүүргэлттэй үйл ажиллагааг нээхээр болсон байна.