Цагдаагийн байгууллагын түүхэн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болов

May be an image of 9 people, people standing and indoor


Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газар байгуулагдсаны түүхт 95 жилийн ойд зориулсан баярын хурлын арга хэмжээ өнөөдөр /2021.09.15/ боллоо.
Баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээнд аймаг, сум орон нутгийн удирдлагууд, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга, алба хаагчид болон чөлөөнд байгаа ахмадууд оролцсон юм.
Энэ үеэр ард иргэдийнхээ аюулгүй байдал, амар тайван амьдралын төлөө ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, ажил хөдөлмөрөөрөө манлайлсан нэр бүхий алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

May be an image of 2 people and people standing

Тухайлбал, ХЗДХЯамны хүндэт "Жуух бичиг"-ээр нэр бүхий 4 алба хаагч, ЦЕГ-ын "Хүндэт жуух бичиг"-ээр нэр бүхий 5 алба хаагч, Цагдаагийн хошууч цолоор Цагдаагийн ахмад Б.Болормаа, Цагдаагийн ахлагч цолоор Цагдаагийн дэд ахлагч Д.Цэндсүрэн, “Спортын алдар тэмдэг”-ээр Эрүүгийн ахмад мөрдөгч цагдаагийн ахмад Н.Нармандах, Албаны төлөө I медалиар 1, Албаны төлөө II медалиар 8, Албаны төлөө III медалиар 20 алба хаагч тус тус шагнаж урамшууллаа.

May be an image of 3 people and people standing

Мөн аймаг, орон нутаг болон хамтран ажиллагч байгууллагууд, залуучуудын холбооны шагналаар нэр бүхий 31 алба хаагчийг шагнасан юм.

May be an image of 1 person and standing

Ховд аймаг дахь Цагдаагийн газар нь 1926 онд Цагдан сэргийлэх хороо нэртэйгээр байгуулагдаж байжээ. Тэр цагаас хойшхи түүхэн энэ хугацаанд гүйцэтгэх үүрэг нь илүү сайжирч, өдгөө 217 алба хаагчтайгаар Ховд аймгийнхаа 90 мянга гаруй хүн ардын амар тайван байдлын төлөө хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ард нь амгалан
Алба нь тайван байж
Алтан соёмбот төрийн сүлд нь өнө мөнхөд ивээх болтугай.

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ