БОЭТ-ийн "Тусгаарлах эмнэлэг"-т биеийн байдал нь маш хүнд, хүнд, хүндэвтэр оноштой олон өвчтөн байгаа учраас хүчилтөрөгчийн хэрэгцээ их байгаа. Хоногт 45-50 баллон хүчилтөрөгч зарцуулж байгаа ба хоногт 15-20 баллон үйлдвэрлэх хүчин чадалтай БОЭТ-ийн хүчилтөрөгчийн үйлдвэр нь энэ хэрэгцээг дангаараа хангах боломжгүй. Тиймээс зэргэлдээх аймгуудаас зөөвөрлөж байсан юм.
Тулгамдаж буй гол асуудлын нэг яах аргагүй мөн учир хүчилтөрөгчийн үйлдвэрийг Хүүхдийн шинэ эмнэлгийн ханын системтэй шууд холбох асуудлыг шийдвэрлэж Улаанбаатар хотын Петрохими ХХК 3 өдрийн хугацаанд ажлаа хийж гүйцэтгэлээ.
Ингэснээр хүчилтөрөгчийн дутагдлаас шалтгаалсан хүндрэл бэрхшээл үүсэхээргүй боллоо.