Жаргалант сумын 5-р цэцэрлэг сургалтын 6 төвтэй “Цэцэгхэн” ногоон хотхон байгуулжээ



Жаргалант сумын 5-р цэцэрлэг нь 2021-2022 оны хичээлийн жилд 26 багш, ажилчидтайгаар 4 бүлэгт 4-5 насны 120 хүүхэд хүлээн авч сургалтын өмнөх боловсрол эзэмшүүлж ажиллахаар бэлтгэлээ хангажээ. Энэ хичээлийн жилийг угтан тус цэцэрлэгийн хамт олон гаднах талбайдаа сургалтын 6 төвтэй “Цэцэгхэн” ногоон хотхон байгуулжээ.



“Тогтвортой хөгжлийн боловсрол 2030”
хөтөлбөрт тусгагдсан бүх нийтэд экологийн боловсрол олгох зорилтын хүрээнд хүүхэд багачууддаа экологийн боловсрол олгох ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зорилгоор энэхүү хотхоныг байгуулсан байна. 



ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ