Коронавируст халдвар авч хүндэрсэн өвчтөнд чухал хэрэгцээтэй байгаа зүйл бол хүчилтөрөгч. БОЭТ-ийн "
Тусгаарлах эмнэлэг"-т биеийн байдал нь маш хүнд, хүнд, хүндэвтэр оноштой олон өвчтөн байгаа учраас хүчилтөрөгчийн хэрэгцээ их байна. Хоногт 45-50 баллон хүчилтөрөгч зарцуулж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хүчилтөрөгчийн хэрэгцээг БОЭТ-ийн хүчилтөрөгчийн үйлдвэр нь дангаараа бүрдүүлэх боломжгүй учраас зэргэлдээх аймгаас тээвэрлэн авч ирж байна.
Хэрэв хүчилтөрөгчийн үйлдвэрийг Хүүхдийн 50 ортой шинэ эмнэлгийн ханын системтэй шууд холбочихвол тулгамдаж буй энэ асуудал шийдэгдэх юм. Тиймээс аймгийн Онцгой комиссын хурлаас шийдвэр гаргаж тус үйлдвэрийг 50 ортой шинэ эмнэлгийн ханын системд холбох шугамын ажлыг өнөөдөр /2021.09.10/ эхлүүллээ. Энэхүү ажлыг Улаанбаатар хотын Петрохими ХХК хийж гүйцэтгэх ба ирэх 7 хоног гэхэд ажлаа бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна.
Ингэснээр зэргэлдээх аймгуудаас зөөвөрлөж цаг алдахгүй мөн хүчилтөрөгчийн хомсдол үүсэхгүй байх нөхцөл бүрдэх юм.