Аймгийн Нийгмийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг БОЭТ-ийн
"Тусгаарлах эмнэлэг"-ийн
“Эрчимт эмчилгээний тасаг”-аар орж нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр халдварын хамгийн эрсдэл өндөртэй бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд болог өвчтөн, үйлчлүүлэгчдийн санал бодлыг сонсов.
Эн тэргүүнд хүчилтөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх асуудлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж иргэнийхээ амь насыг аварч, эрүүл мэндийг нь хамгаалахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг хэлж байлаа.
Ховд аймаг дахь БОЭТ нь 400 гаруй эмч мэргэжилтэнтэй. Тэдгээрээс 300 орчим нь өнөөдрийн байдлаар халдварын улаан бүсэд 1-5 удаа, нэг удаадаа тус бүр 14 хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгээд байна. Ялангуяа эрчимт эмчилгээний тасагт маш хүнд оноштой өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа учраас энд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүд эрсдэл өндөртэй орчинд хамгийн их ачаалалтай ажиллаж байна.
ВИДЕО: