Аймгийн БТСО-д байгуулсан "НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ”-д чиг үүргийнхээ дагуу үүрэг гүйцэтгэж байгаа байгууллагын нэг нь ЗӨСТ юм.Тус байгууллагаас томилогдсон ариутгалын баг өдөр бүрийн үзлэг, шинжилгээ дууссаны дараа халдваргүйжүүлэлт хийж, хог хаягдлыг устгалд оруулж байна. Тодруулбал, спортын ордны 5800м2 талбай, тээврийн хэрэгслийн 200м2 талбайд эцсийн халдваргүйтгэл хийж 6000м2 талбайгаас гарч буй 50 кг хог хаягдлыг журмын дагуу тээвэрлэн устгах ажлыг хийж байна.2021 оны 9 сарын 3-ны өдрөөс хойш 6 өдрийн хугацаанд тухайн цэгт нийт 28450 мкв талбайд халдваргүйжүүлэлт хийж 435 кг хог хаягдал устгажээ. Огноо: 9/9/2021 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 979 Мэдээ таалагдсан: