“Оюу мандал” ХХК 200 төгрөгөөр хямдруулан худалдаалах шатахууныхаа анхны тээврээ өнөөдөр /2021.09.03/ хүлээн авлаа. Ингэснээр Ховд аймагт дизель түлшний үнэ 2200 төгрөг болов. ОХУ-аас Ховд аймаг руу шууд тээвэрлэлт хийж байгаа учраас цаг хугацаа, үргүй зардлыг хэмнэж байгаа учраас ийнхүү хямдруулах боломж бүрдлээ гэж тус компанийн захирал Д.Басбиш хэллээ. Хадлан тэжээл бэлтгэх, ачаа, бараа тээвэрлэх гээд дизель түлшийг өргөн хэрэглэдэг иргэд олон бий. Өвөлжилтийн бэлтгэл хангах, ургац хураах ид ажлын энэ цаг үед ядаж дизель түлш нь хямд байвал алслагдсан бүс нутгийн иргэдийн амьдралд бага ч болов нэмэр болно. Авто бензиний үнийг бууруулах нь зүйтэй гэсэн иргэдийн хүлээлт байсаар байна. Тийм учраас Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав "Оюу мандал" ХХК-ийн захирал Д.Басбиштэй зөвшилцсөний үр дүнд тус компани ирэх 7 хоногт АИ-92 авто бензинийг литр тутамд нь 50 төгрөгөөр хямдруулахаар боллоо. Огноо: 9/3/2021 Төрөл: Эдийн засаг Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1905 Мэдээ таалагдсан: