Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр, МУ-ын Шадар сайд, БСШУС-ын сайдын хамтарсан 2019 оны тушаал, ОБЕГ, Дэлхийн зөн-ОУБ-тай хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ-т иргэдэд зориулсан
"Гамшгаас хамгаалах сургалтын төв"-ийг байгуулж байгаа юм. Сургалтын төвийг Олон улсын байгууллагуудтай хамтран 2021 оны 4-р улиралд багтаан ашиглалтад оруулна. Иймээс энэ ажлын хүрээнд Дэлхийн зөн Ховд орон нутгийн хөтөлбөрөөс сургалтын төвийн тохижилтод зориулан 15.3 сая төгрөгийн өртөг бүхий 26 нэр төрлийн тоног төхөөрөмж, сургалтын гарын авлагуудыг дагалдах хэрэгслүүдийн хамтаар аймгийн ОБГ-т хандивлалаа.
Иргэдэд зориулсан "Гамшгаас хамгаалах сургалтын төв" нь анхны тусламжийн, аврагч мазаалай, галын, сургалтын гэсэн танхимуудтай байх юм. Өөрөөр хэлбэл, бүх шатны гамшгаас хамгаалах сургалтуудыг зохион байгуулах цогц баазтай болно гэсэн үг. Ингэснээр иргэд олон нийт, хүүхэд багачуудад гамшгаас хамгаалах тухай мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх,гамшиг осол болсон үед өөрийгөө болон бусдыг хэрхэн яаж хамгаалах талаар сургалтад тогтмол хамруулах, дадлага сургуулилт хийх болон бусад нөлөөллийн ажлуудыг тасралтгүй зохион байгуулах боломжтой болох юм.
ВИДЕО: