Ховд аймагт Зэржгэнэ төрлийн нэгэн зүйлийн шувуу шинээр бүртгэгджээ



Шувуу судлаачдын тогтоосноор Ховд аймагт 340-өөд зүйлийн шувуу бий. 



Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв шувуу бөгжлөх, судлах баруун бүсийн сууринг 2019 онд Ховд аймагт байгуулжээ. Шувуу судлаачид шувуудын нүүдлийн үе буюу хавар, намрын улиралд шувуу бөгжлөх, судлах ажлыг зохион байгуулдаг.



Ховд аймаг дахь сууринд 5 хүний  бүрэлдэхүүнтэй шувуу судлаачдын баг 8 дугаар сарын 15-аас эхлэн Ховд их сургуулийн биологи, байгаль хамгааллын ангийн оюутнуудтай хамтран ажиллаж байна. Одоогоор 34 зүйлийн 600 гаруй бодгаль шувуу бөгжилжээ. Тус сууринд Зэржгэнэ төрлийн нэгэн шинэ зүйлийн шувуу бүртгэгдсэн байна. Энэхүү шувуу нь Монгол орон тэр дундаа Ховд аймагт анх удаа бүртгэгдэж байгаа бөгөөд нүүдлийн үедээ таарсан уу эсвэл энэ хавьд үрждэгүү гэдгийг судалж байна гэлээ.



Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн Ховд аймаг дахь Шувуу бөгжлөх суурин нь өдөрт 30-100, заримдаа 200 гаруй шувууг бөгжилж, бүртгэдэг байна. Намрын нүүдлийн үеийн судалгааны ажлаа 10 дугаар сарын 15-нд дуусгаж дүнгээ гаргахаар төлөвлөжээ. 

ВИДЕО:  





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ