Ариутгал, халдваргүйтгэл хийж байна



Ховд аймгийн Онцгой  комиссын 2021 оны 08 дугаар сарын 31 -ний 66 дугаар тогтоолын 6 дахь заалтын дагуу хичээл сургалтын үйл ажиллагаа эхэлж буйтай холбогдуулан Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Жаргалант сумын нийтийн эзэмшлийн зам талбай, аж ахуйн нэгж байгууллагуудын гадна болон дотор орчинд ариутгал, халдваргүйтгэл хийж байна.



Тухайлбал, ЕБС, Их дээд сургууль, Эрүүл мэндийн байгууллагууд зэрэг төрийн болон хувийн хэвшлийн  байгууллага, аж ахуйн нэгж, орон сууцууд, нийтийн эзэмшлийн зам талбай, 4 замын уулзварууд гээд нийтдээ 490,325 м.кв гадна талбайг хлорын сүүн уусмалаар, халдварын эрсдэл өндөртэй байгууллагуудад жавелионы уусмалаар мананцар үүсгэн 1800 м.кв талбайд дотор ариутгал хийгээд байна. Энэхүү үйл ажиллагааг  Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын төв, Цагдаагийн газар хамтран хийж байгаа ба ариутгал, халдваргүйтгэлийг 3 удаагийн давтамжтайгаар энэ сард багтаан хийж гүйцэтгэх аж. 

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ