“Гурван сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн хүрээнд аялалын 5 чиглэлийн маршрутыг баталж 1 дүгээр маршрутын тэмдэг тэмдэглэгээг суурилуулжээ



Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас санаачлан “Ховд аймгийн Ногоон хөгжлийн хөтөлбөр”-ийг аймгийн ИТХ-аар батлуулсан. Уг хөтөлбөрийн "Ногоон ажил эрхлэлтийг дэмжих, үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ядуурлыг бууруулах" зорилтын хүрээнд Ховд аймгийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн “Гурван сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийн 1-р маршрутын дагуу урьдчилан тодорхойлсон цэгүүдэд бэлтгэсэн эхийн дагуу замын тэмдэг тэмдэглэгээ, мэдээллийн самбарыг үйлдвэрлэн суурилуулжээ. 



Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал хөгжиж Монгол орноороо аялах гэсэн аялагчдын тоо нэмэгдсэн ч замын тэмдэг тэмдэглэгээ муутайн улмаас аялагчид төөрөх, шавар шалбааганд суух, баталгаагүй замаар явж хөрс эвдэх, ус бохирдуулах зэрэг байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйлдлүүд гаргасаар байгаа. Тиймээс Улаанбаатар хотыг Ховд аймагтай холбосон хатуу хучилттай авто зам дагуу анхааруулах самбарыг /MNS 4596:2014, MNS 4597:2014/ стандарт, холбогдох дүрэм, журмын дагуу зүг чиг болон зайн мэдээлэл агуулсан 2 талдаа текст бүхий тэмдэг тэмдэглэгээний 15 ширхэгийг,  аялал жуулчлалын маршрут дагуу түүхийн дурсгалт газруудад өгөгдсөн эх болон загварын дагуу 7 том, 3 жижиг мэдээллийн самбарыг суурилуулсан байна.



Ингэснээр байгальд ээлтэй аялагчдын тоо нэмэгдэнэ гэж үзэж байна.











Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ