Ховд аймаг төрийн өмчийн 25 сургууль, 33 цэцэрлэгтэй. Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 21000 гаруй сурагч хамрагдана.Коронавируст халдварын тархалт өндөр байгаа учраас 1-6 дугаар ангийн сурагчдын хичээлийг 09 дүгээр сарын 10 хүртэл цахимаар 7 ба түүнээс дээш ангийн сурагчдын хичээлийг танхимаар зохион байгуулж байна. Танхимын сургалтад хамрагдах сурагчдын 50 орчим хувь нь өнөөдөр /09.01/ хичээлдээ иржээ. Харин багш, ажилчдын 85 хувь нь хүүхдээ хүлээн авах бэлтгэлээ хангаж сургалтаа хэвийн явуулж байна.ВИДЕО: Огноо: 9/1/2021 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2308 Мэдээ таалагдсан: